PASE Орос, Беларусийн тамирчдыг Парисын олимпын наадамд оролцохыг эсэргүүцэв
ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард Украин руу халдаж дайн эхлүүлснээс хойш олон улсын зүгээс энэ орон төдийгүй холбоотон Беларусийг чиглэсэн төрөл бүрийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байгаа юм. Үүний зэрэгцээ урлаг, спортын наадамд ч Орос, Украины төлөөлөгчид оролцох боломжгүй болсон. Цаашлаад ч тэднийг спортын наадамд оруулахгүй байхыг PASE уриалжээ.

















