Туркийн 7,5 мянган цэргийн алба хаагч эрэн хайх, аврах ажилд оролцож байна
Хоёрдугаар сарын зургааны даваа гарагт Туркийн зүүн өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт хоёронтаа болсон юм. Энэ газар хөдлөлт Сирид ч мэдрэгдсэн бөгөөд хоёр оронд байшин барилга олноор нурсны улмаас амиа алдагсдын тоо 7,8 мянгыг даваад байна.


















