Дэлхийн анхаарлыг татсан Монгол хулгай
Монгол залуусын шударга ёс шаардсан жагсаал цуглааныг дэлхийн хэвлэлүүд онцолж эхэлжээ. Олон улсын анхаарлыг төдийлөн татаад байдаггүй Монгол Улсын хулгайн асуудал энэ удаа дэлхийн сонирхлыг татжээ. Энгийн иргэн биш төр, засгийн эрх мэдэлтнүүд, бизнесийн бүлэглэлүүд холбогдсон том хулгай учраас тогооноосоо хальсан хэрэг.

















