Ираны шигшээ багийн гишүүн: Биднийг өршөөнө гэж найдаж байна
Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр мягмар гарагт Ираны баг АНУ-ын багтай тоглон, хожигдсон юм. Энэ ялагдлын дараа Ираны шигшээ багийн хагас хамгаалагч Саид Эззатоллахи хөгжөөн дэмжигчдэдээ хандан сэтгэгдлээ илэрхийлжээ.


















