"Omega X" хамтлагийн гишүүд хүчирхийлэлд өртдөг байжээ
Өмнөд Солонгосын "Omega X" хамтлагийн захирал нь үргэлж гишүүдийн гар, нүүр, гуя гэх мэт хэсгүүдэд нь хүрч бэлгийн хүчирхийлэл үйлддэг байв. Үүнийг нь эсэргүүцвэл сүрдүүлдэг байсан аж. Хамтлаг тарах вий гэх айдсаасаа болж гишүүд чимээгүй өнгөрөөсөөр ирсэн гэнэ.













