Академич Ш.Нацагдоржийн 100 жилийн ойг тэмдэглэж байна
Монгол Улсын төрийн хошой шагналт, нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: Төр, нийгэм ба соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна.