Статистик: Ажил хайж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь дипломтой
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2020 оны наймдугаар сарын Нийгмийн салбарын статистик үзүүлэлтийг танилцууллаа.
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2020 оны наймдугаар сарын Нийгмийн салбарын статистик үзүүлэлтийг танилцууллаа.
Хариулт мөнгөө яаран хайш яаш халаасалснаа мартаад мөнгийг элэгдэж муутгах, бүр цаашлаад хэрэглэх боломжгүй болгоход хүргэдгийг бид тэр бүр анзаараад байдаггүй. Гэтэл энэ нь эдийн засагт ямар их хохирол авчирдгийг, тэр бүрт таны төлсөн татварын мөнгөнөөс урсаж байдгийг ч бид мэддэггүй.
ХААН Банк 7-17 насны хүүхдүүдэд зориулсан “TEEN” багц үйлчилгээгээ өнөөдрөөс танилцуулж эхэллээ. Улсын хэмжээнд нийт айл өрхийн 80 орчим хувьд үйлчилгээгээ хүргэж ажилладгийн хувьд коронавирусийн эрсдэлтэй энэ үед хүүхдүүдийг бэлэн мөнгөөр худалдан авалт хийж, бохир мөнгөтэй харьцахаас сэргийлэхийн дээр багаас нь бие даалгаж, санхүүгийн харилцаанд сургаж, мөнгөө зөв зарцуулах чадвартай, хуримтлалтай иргэн болоход нь “TEEN” хүүхдийн багц туслах зорилготой.
Жил бүр төсвийн орлогын 70-80 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг санхүүгийн зардалд гаргаж байна. Энэ янзаараа цааш үргэлжилбэл, улсаараа дампуурах аюул ойрхон байна. Төсөв, мөнгөний бодлого макро эдийн засгийн үзүүлэлтийн хүчин зүйлүүдийг эерэг болгож сайжруулахад чиглэх ёстой.
Голомт банкны Борлуулалтын хэлтсийн захирал Д.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
Голомт банк харилцагч үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн өсөлтийг дэмжих зорилгоор Лихтенштейн улсын Enabling Qapital AG хөрөнгө оруулалтын сантай 5 сая долларын 3 жилийн хугацаатай зээлийн гэрээг энэ сарын 2-нд байгууллаа.
Дэлгүүрийн лангуун дээрээс "Зарагдсан бараа буцаахгүй" гэдэг бичгийг олон л хардаг. Гэвч зарагдсан барааг буцааж болно. Буцааж аваагүй худалдан авагчид 5 сая төгрөгийн торгууль ногдуулах хуультайг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлжээ.
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит XVI хуралдаан 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр хуралдаж даатгал, үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгч болон хадгаламж, зээлийн хоршоотой холбоотой тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг бүртгэх тухай болон “Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам”-ыг шинэчлэн батлах, Хорооны цахим системүүдийг орчин үеийн технологид нийцүүлэн сайжруулах, цаашид төрийн цахим системүүдтэй мэдээлэл солилцох хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, авах арга хэмжээний тухай зэрэг нийт 22 асуудлыг хэлэлцлээ.
Харин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг аваагүй иргэд хүсэлтээ ebarimt сайт болон аппликейшн ашиглан баталжуулалтаа хийх юм. Ингэснээр ногдол ашгийг иргэн таны баталгаажсан данс буюу ebarimt-д бүртгэлтэй дансанд ажлын 3 хоногт багтаан шилжинэ.
НҮБ-с санаачилсан Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр-2020” өдөрлөг боллоо. Жил бүр болдог тус өдөрлөгт Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дулаалгын материал, шалны халаалт, дулаан баригч, цахилгаан, хийн халаагуур зэрэг эрчим хүчний хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоод худалдаалдаг компаниуд болон оролцож байна.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон Сангийн яамны удирдлагууд өнгөрсөн 7 хоногт Монголын ипотекийн корпораци ОССК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга тэргүүтэй төлөөлөлтэй уулзаж ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой эсэх талаар харилцан мэдээлэл солилцсон юм.
Инноваци, цахим бодлогын хорооноос "гарааны бизнес эрхлэгчдийн тулгамдаж буй асуудал ба төрийн дэмжлэг" сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.
Голомт банк харилцагчдадаа зориулан “Next Electronics” цахилгаан барааны сүлжээ дэлгүүрээс бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээл дэх хамгийн бага буюу сарын 1.25 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжийг олгож эхэллээ. Энэ оны 10 дугаар сарын 3 хүртэл үргэлжлэх уг хөнгөлөлттэй зээлэнд хэрэглээний зээлийн шалгуур хангасан бүх харилцагч хамрагдах боломжтой.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 81 төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон. Ногдол ашгийг өчигдрөөс /2020.09.03/ иргэдийн дансанд шилжиж эхэлсэн.
Соёл урлагийг дэмжигч ХААН Банкны дэргэдэх ХААН галерей сар бүр залуу уран бүтээлчдийн сонирхолтой үзэсгэлэнг олон нийтэд толилуулдаг уламжлалтай. Дэлхий нийтийг хамарсан цар тахал коронавирусийн хөл хориотой холбоотойгоор хэсэг хугацаанд хаалттай байсан галерейн хамт олон хоёр ч удаа виртуал үзэсгэлэнгээ олон нийтэд цахимаар хүргэсэн билээ. Тэгвэл энэ сараас ХААН галерей олон нийтэд үүдээ нээж, залуу уран бүтээлчдийн хамтарсан “Өртөө” үзэсгэлэнгээр үзвэрийнхээ салхийг хагаллаа.
Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой тохиож байна. Ойн баярын ёслолын ажиллагаа Барилгачдын талбайд болж, барилгын салбарынхан шилдгүүдээ тодруулж байгаа юм.
Өнөөдрөөс эхлэн 1072 хувьцааны 2019 оны ногдол ашгийн мөнгийг иргэдийн арилжааны банкны данс руу шилжүүлж эхэлсэн. Тодруулбал, улсын хэмжээнд данс нь баталгаажуулсан 857,491 иргэний 1,072 хувьцааны ногдол ашгийг олгож эхлэх юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон. Өнөөдрөөс ногдол ашиг /2020.09.03/ иргэдийн дансанд шилжиж эхэлжээ.
Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Аяны хүрээнд 2 удаагийн тохирлоор 25 азтан тодорч, ухаалаг гар утас, цахилгаан скүтер, худалдан авалтын эрхийн бичиг зэрэг хонжворуудын эзэн болсон бол дараагийн тохирол 9 сарын 11 буюу ирэх Баасан гарагт явагдаж, ээлжит азтануудаа тодруулах гэж байна. Үүнтэй холбогдуулан харилцагчдадаа урамшуулалт аянд хэрхэн оролцох талаар мэдээллийг хүргэж байна.
Голомт банкнаас иргэдийг төлбөр тооцоогоо зайнаас хийхийг уриалж, “Сугалаатай SocialPay” ээлжит урамшуулалт аянаа 9 дүгээр сарын 1-нээс эхлэн 3 сарын хугацаатайгаар дахин зарлалаа.