Монгол Улсын Хөгжлийн банк ( МУХБ) 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг Засгийн газрын баталгаагүйгээр анх удаа амжилттай арилжааллаа. Манай улсын бусад зээлдэгчдийн хувьд жишиг хүү тогтоосон чухал үйл явдал боллоо. Олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 4.1 тэрбум ам.долларын бонд худалдан авах санал ирүүлсэн нь МУХБ -ны санал болгосон хэмжээнээс 8 дахин их байгаа бөгөөд зах зээлийн эрэлт өндөр байгааг харуулж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд Монгол улс болон МУХБолон улсын хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоогоо сайжруулах, өргөжүүлэх чиглэлдэрчимтэй арга хэмжээ авч хэрэгжүүлсэний үр дүн юм. Улмаар олон улсын зах зээлийн нөхцөл байдал тогтворгүй байсан ч МУХБ- наас арилжаалсан бондын купон анх тооцож байснаас 75 суурь нэгж (0.75%)-ээр доогуур тогтож чадсан байна.