Д.Даваабаяр: Манай улсад шатахууны үнэ дэлхийн дундажаас бага байдаг
Энэ он гарснаас хойш газрын тосны үнэ байнгын өсөлттэй байна. Тосны үнэ хоёрдугаар сард тасралтгүй нэмэгдсэн учраас гуравдугаар сард манай улсад нийлүүлэх шатахууны хил үнэ автобензиний төрөлд (АИ92, АИ80, АИ95, АИ98 ) тонн тутамд 109 ам.доллараар, дизель түлш 96 ам.доллараар өссөн. Дөрөвдүгээр сарын хил үнэ ч өсөлттэй, автобензиний төрөл тонн тутамдаа 168 ам.доллараар, дизель түлш 152 ам.доллараар нэмэгдэж ирж байна.
















