Эмэгтэйчүүд өрхийн орлогын 43.4 хувийг бүрдүүлдэг
НАМЭХ, Фридрих Эвертийн сантай хамтран Монгол эмэгтэйчүүдийн амьдралын чанарт судалгаа хийжээ. Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн эмэгтэйчүүдийг хамруулсан тус судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа. Судалгаагаар Монгол Улсын бүхий л салбарт эмэгтэйчүүдийн үүрэг маш өндөр байгаа ч шийдвэр гаргах түвшний оролцоо маш бага байна гэдгийг тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хэлж байна.

















