ДЭЛХИЙН БАНК: Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс БУУРУУЛСАН
“Засгийн газраас олгож буй дэмжлэг нь ядуу иргэдийн хувьд цар тахлаас үүдэлтэй орлогын алдагдлыг нь нөхөх боловч эдийн засгийн сэргэлт удааширч, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа зэргийг харгалзан үзвэл өрхийн өр зээл нэмэгдэж, урт хугацаанд өрх гэрийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тэр дундаа хүүхдүүд шим тэжээлийн дутагдалд орох вий гэдэг зовнилыг бий болгож байна” гэж Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев хэллээ.



















