Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 21 дүгээр хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөрболохоор товлогдсон ч коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ, хурал, цуглаан явуулахыг хориглосон шийдвэр гаргасан билээ. Гэхдээ энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх асуудалд тулгамдсан буюу даатгалын салбартай холбоотой бодлого, шийдвэр гаргах мөн аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой хэд, хэдэн хэлэлцэх асуудал багтсан байсан тул зохицуулалттай этгээдүүдийнхээ үйл ажиллагааг түргэн, шуурхай явуулах, зохицуулах зорилгоор Хорооноос хуралдааныг онлайн хэлбэрээр зохион явуулж, холбогдох асуудлуудаа хэлэлцлээ.