44 айлын орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчилна
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Барилга,хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ШУТИС-ийн эрдэмтэн багш нар болон удирдлагуудтай уулзаж барилгын салбарын мэргэжилтэй ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх ахисан түвшний боловсролын зэргийг хангуулах үүднээс зөвлөлдөх уулзалт хийлээ. Мөн мэргэжилтэй боловсон хүчний ажиллах ажлын байрны хүрэлцээ, ажиллах нөхцөл бололцоо, дадлага эзэмшүүлэх сургалт, хүний нөөцийн талаар тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцлаа.
“Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар П.Ганхүүг чөлөөлж, түүний оронд Д.Хаянхярвааг томиллоо.
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт хийж, 11 төсөлд нийт нэг тэрбум төгрөгийн зээл олгох гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа Өмнөговь аймагт энэ сарын 7-8-нд боллоо.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 14 дэх жилдээ зохион байгуулж буй “ICT EXPO-2020” үзэсгэлэнд Голомт банк арилжааны банкнуудын цор ганц төлөөлөл болон ивээн тэтгэгчээр оролцож байна.
“Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл ирэх даваа гаригт хуралдахаар товложээ. Хуралдаанаар чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх юм байна.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл хэлэлцүүлэг болж байна.
Иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор Голомт банкнаас санаачлан хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт аяны супер хонжворын тохирол явагдаж, Nissan Leaf цахилгаан автомашины эзэн тодроход хоёрхон хоног үлдлээ. Тохирлыг энэ Бямба гарагт буюу 2020.10.10-ны өдөр “Боловсрол суваг” телевизээр 19 цагт шууд дамжуулна. Энэ үеэр супер хонжвор болох Nissan Leaf цахилгаан автомашинаас гадна ухаалаг утас, ухаалаг цаг болон цахилгаан скүтерийн эзэд мөн тодрох юм.
Намрын сэрүүхэн өглөө “Улаанбаатар-Сонгдо” эмнэлгийг зүглэн алхав. Уулзах хүмүүсээ байгаа тасгийг сурагласаар эмнэлгийн хоёр давхарт гарахад “Мэс засал” хэмээн тод улаанаар бичсэн шилэн хаалга, тийш орсон нэгнээ чимээ чагнан хүлээж буй ар гэрийнхний дүр зураг угтав... Энэ үест шилэн хаалганы цаана бяцхан хүүхдийн уйлах чимээ цангинасаар удалгүй сураг чимээ алдрав. Хэдхэн хормын дараа 30 гаруй насны бүсгүй хос улаан домашки барьсаар гарч ирлээ. Гутланд уяатай хонх нь түүний алхаа бүрт хөлд орж буй хүүхдийн алхааг санагдуулан цангинавч бүсгүйн нүднээс нулимс мэлмэрэх аж.
Сүүлийн жилүүдэд ухаалаг гар утсаа ашиглан өөрийн хэрэгцээт бүх төрлийн үйлчилгээг авах боломж улам бүр нэмэгдэж, зөвхөн банк гэлтгүйгээр хүмүүс өдөр тутамд хэрэгцээтэй бага дүнтэй зээлийг хэдхэн минутад авч, мөнгөн гүйлгээг төвөггүй хийж чаддаг болсон. Тэдгээр дэвшилтэт технологид суурилсан хялбар боломжуудын нэг бол My Credit MN, таны хэтэвчийг цаг алдалгүй цэнэглэх зээлийн аппликейшн юм.
ХААН Банк нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжиж, “ногоон” тодотголтой бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгодог билээ. Энэ хүрээнд 2019 оноос БОАЖЯ болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтарсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл” олгож, агаар, хөрсний бохирдолтой тэмцэхэд өөрийн хувь нэмрийг оруулж байна.
Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлж буйгаар 2021 оны зургаадугаар сар хүртэл ипотекийн зээлийг банкуудтай тохироод эх үүсвэрийг хоёр дахин нэмээд Монголбанк үргэлжлүүлэх боломжтой бөгөөд 2021 оны долоодугаар сараас эрх зүйн хувьд хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй болно.
Монголын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч аж ахуйн нэгжүүд, бизнесийн салбарын манлайлагчдад зориулан Голомт банкнаас зохион байгуулдаг “FMC” /Financial Manager’s Convention/ чуулга уулзалт энэ жил “New normal, New opportunity” буюу “Шинэ хандлага- Шинэ боломж” нэрийн дор болох гэж байна.
Монголын урлагийн түүхэнд орчин үеийн хэв шинжийг агуулсан бүтээлүүд үзэгдэх болж, шинэчлэлийн салхи сэвэлзэн орж ирсэн үе нь 70-аад оны сүүлч, 80-аад оны эхэн юм. Энэ үеэс эхлэн уран бүтээлчид намын захиалгат ажлаас чөлөөлөгдөж, 1990 он гэхэд чөлөөт уран бүтээлчдийн тоо эрс нэмэгдсэн юм. Тэд урлагийн шинэ арга барилыг туршин, хязгааргүй сэтгэлгээгээр дахин давтагдашгүй өвөрмөц бүтээлүүд туурвиж, тэр хэрээр Монголын орчин үеийн урлаг цэцэглэн хөгжиж ирсэн тухай урлагийн түүхнээ тэмдэглэгдэн үлджээ.
Манай байгууллага 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 08:30-17:30 цагийн хооронд ажиллах болсныг үүгээр мэдэгдэж байна.
COVID-19 Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагад хэрхэн нөлөөлөв?
Төрийн банк 2019 оноос хойш байгальд ээлтэй ногоон зээлийн бүтээгдэхүүнийг гаргасан бөгөөд өдөрлөгийн үеэр 10 гаруй нэр төрлийн нэн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцуулж байгаа аж. Хэрэв та байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн болон амины орон сууц зэргийг сонирхож байгаа бол тус өдөрлөгөөр зочлонгоо Төрийн банкнаас өөрт хэрэгтэй нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг авах боломжтой.
Төрийн банкнаас салбарын ачааллыг бууруулах, харилцагчаа цахим үйлчилгээнд сургах зорилгоор Биллингийн үйлчилгээний урамшуулалт аяныг өнгөрөгч сарын 15-наас ирэх 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд зарлажээ. Харилцагч та Төрийн банкны биллингийн үйлчилгээг ашиглан хоёроос дээш удаа хэрэглээний төлбөрөө төлсөн байхад тус уралдаанд автоматаар бүртгэгдэж сая төгрөгийн эзэн болох боломжтой юм байна.
"Geospatial World Awards-2020"-аас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг геодези, зураг зүйн, газар зохион байгуулалт, газрын кадастрын бүртгэлээс бүрдсэн орон зайн мэдээллийн нэгдсэн геоплатформ бий болгож, үндэснийхээ хэмжээнд шинэлэг, баталгаатай орон зайн мэдээллийг төрийн байгууллага, иргэд, олон нийтэд түргэн шуурхай, хүртээмжтэйгээр хүргэж байгааг нь үнэлж “Дэлхийн орон зайн мэдээллийн манлайлал” төрөлд ‘Орон зайн өгөгдлийн дэд бүтэц, бодлогыг идэвхжүүлэгч байгууллага’-аар шалгаруулаад байна. Тэгвэл энэхүү хүндтэй шагналыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд гардуулахын зэрэгцээ хамт олонд халуун баяр хүргэсэн юм.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.