Хөдөлмөр хамгааллын 102 инженерт сургалт зохион байгуулав
Цагдаагийн ерөнхий газрын хэрэг бүртгэх алба Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Аюулгүй ажлын байр” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Уг арга хэмжээний хүрээнд дүүргүүд дэх нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа барилга, тоног төхөөрөмж ашигладаг үйлдвэрүүдийн хөдөлмөр хамгааллын 102 инженерт сургалт зохион байгуулав.
















