Тээврийн цагдаагийн албанаас 2000 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлжээ
Тээврийн цагдаагийн албанаас албаны үйл ажиллагаа, бодлого чиглэл, шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, иргэдэд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр албаны төв байранд 10.00 цагаас 15.00 цагийн хооронд зохион байгуулсан.

















