12 настай охины амийг хөнөөсөн Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноолоо
Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь санаатай хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.






