Зургаан настай хүүхдээ хэрцгийгээр зоддог байжээ
Зургаан настай хүүгээ хэрцгийгээр зодож тамладаг байсан аав ээж хоёрыг хуулийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхийн байгууллагад шилжүүлжээ.
Зургаан настай хүүгээ хэрцгийгээр зодож тамладаг байсан аав ээж хоёрыг хуулийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхийн байгууллагад шилжүүлжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөрТ.Чимгээ, Б.Содномдаржаа нартай холбоотой захирамжийг гаргасан байна. Тэрбээр уг захирамжаараа “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж дүгнэлт гаргах” үүрэг бүхий Засгийг газрын ажлын хэсгийг байгуулжээ.
Шүүхээс гарч байгаа шийдвэрийн агуулга хэдий Н.Өнөрцэцэг гэж хүнд хамаарах ч цааш цаашдаа хэвлэл мэдээллийн эрх чөлөө хүний үг хэлэх эрх чөлөөнд хязгаарлалт тавьсан буруу жишгийг тогтоох учир би гомдлоо гаргасан
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охинтой 12 настайгаас нь бэлгийн хавьталд орж, хүчирхийлсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад байсан ба 2019 онд их хэмжээний мансууруулах олсны ургамал түүж бэлтгэсэн, хадгалсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.
Сэлэнгэ аймагт 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт холбогдон шалгагдаж байсан цагдаагийн нэг албан хаагчийг цагдан хорьсон бол өчигдөр шүүхийн шийдвэрээр гурвыг нь цагдан хорьжээ.
Сэлэнгэ аймагт 13 настай охиныг хүчирхийлсэн цагдаагийн алба хаагч нарыг шалгаж эхэлсэн. Өчигдөр тэднийг авчирч, нэгийг нь цагдан хорьсон бол гурвыг нь гадуур байцаалт явуулж эхэлжээ. Тухайн мэдээлэл гарсан даруйд нэг алба хаагч нь амиа хорлохыг завдсан байна.
тус цагдаагийн газрын алба хаагчидтай уулзаж, цагдаагийн газрын удирдах албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга Ж.Энхбат нарын гурван удирдах албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ.
Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд хоёр машины жолоочийн хэн нь буруутай болох, нийт хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа" гэв.
Зууны мэдээгийн мэдээллийн төвд өнөөдөр 12.00 цагаас сэтгүүлч Б.Ганчимэг мэдээлэл хийхээр болжээ. Тодруулбал, “Hero”-ийн найруулагч Б.Баатар сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлагын яриаг дур мэдэн нэвтрүүлгийн эвлүүлэгтээ ашиглаж, зөвшөөрөлгүйгээр цацсан талаар Иргэний шүүхэд хандаж буйгаа мэдэгдэх юм байна
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Мэдээллийн технологийн газрын дарга Э.Амарсанааг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Б.Өлзийг Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар тус тус шилжүүлэн томилов. Б.Өлзийг шилжүүлэн томилсонтой холбогдуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Н.Энхцэцэгийг тус шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Харин өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний үүрэг болгосноор ЦЕГ-ын дарга, хурандаа Т.Сүхболд цагдаагийн албан хаагчийн нэр төрийг гутаасан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчилж цагдан хорихоор Сэлэнгэ аймаг руу явжээ. Дээрх нэр бүхий алба хаагчдын хоёр нь хэргээ хүлээн зөвшөөрсөн байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Манай цагдаа биднийг хамгаална гэдэг байсан. Гэтэл нялх хүүхдийг хүчиндээд. Бүлэглэж хүчиндэнэ гэдэг бол тэр салбарт, боловсон хүчин бэлдэж байгаа сургуулиудад ёс зүй гэж ойлголт байхгүй болсон юм байна. Энэ асуудлыг дараад өнгөрөөх биш дахиж ийм асуудал гарахгүй болтол ажиллах хэрэгтэй" гэжээ.
Нийслэлийн прокурорын газраас “И” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.М, гүйцэтгэх захирал Б.Г нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
"Цагдаагийн албан хаагчид бага насны охин хүчирхийлсэн байж болзошгүй асуудлыг бид дотоод хяналт шалгалтаараа илрүүлэн шалгаж байгаа. Уг хэрэгт холбогдоод буй дөрвөн албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Өөрсдөө илрүүлж гэмт хэргийн шинжтэй гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн байгууллага өмгөөлж хамгаалахгүй. Хохирогч холбогдогчийн нэр усыг зарлахгүй.
Шүүх хуралдаан болтол шүүгдэгч Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу, Н.Батцэнгэл, А.Бадамсэрээжид, Ж.Түвшинтөгс, С.Билгүүн, Б.Ууганзаяа нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, бусад шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээв.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022.5.25-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар томилогдон ажиллаж байна.
Орон нутгийн цагдаагийн дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй ноцтой хэрэг өнгөрсөн сард гарчээ.
Өмгөөлөгч С.Оюунцэцэгийн хэлснээр "Мэдээлэл өгөх боломж алга. Ажил хэргийн талаар уулзсан. Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан ч хүлээж аваагүй. Одоо дахин хандаагүй байна. Бидний хүсэлтийг хүлээж авах ёстой. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж шүүхэд хандана. Яаж шийдэхийг нь бид нар мэдэхгүй байна. Т.Чимгээгийн биеийн байдал сайнгүй, эмнэлгээр явж байгаа" гэжээ.
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан "Ц" гэгчийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ сарын 2-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.