Согтуу жолооч осол гаргаж есөн хүн гэмтэв
2020.12.14-ны шөнийн 01:00 цагийн орчимд ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Морингийн замд Toyota Prius маркийн М жолоочтой автомашин нь Toyota Prius маркийн Н жолоочтой автомашинтай мөргөлдөж, ослын улмаас зорчигч 12 настай, эмэгтэй А, 56 настай, эрэгтэй Ш, 36 настай, эрэгтэй Б, 16 настай, эрэгтэй С, 31 настай, эрэгтэй П, 21 настай, эрэгтэй Т, 31 настай, эмэгтэй Х, 24 настай, эрэгтэй Ө, 25 настай, эрэгтэй Э нарын 9 хүн гэмтсэн хэргийг тус тус шалгаж байна. Жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /драгер багаж үлээлгэхэд 1,36% гарсан./