Элчин сайд нарыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр боллоо
Сэсээрийн Золжаргалыг МУ-аас Бүгд найрамдах Куба улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар, Банзрагчийн Баярсайханыг Япон улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Батнямын Энхбатыг БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар, Эрдэнэцогт Сарантогсыг Канад улсад суух Элчин сайдаар томилох саналыг МУ-ын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр боллоо.



















