АТГ: "Шувуу" ажиллагааны хүрээнд 29 этгээдийг авчрахаар ажиллаж байна
2023-05-11

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулав.

 

 

-УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн гэсэн мэдээлэл яваад байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

 

-“Нүүрсний” гэх тодотголтой хэрэг дээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд нийт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэн ажиллаж байна. Одоо ажиллагаанд 43 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт нүүрсний гэх тодотголтой зарим хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж НПГ-т шилжүүлсэн байна. Үүнд “Улс төрд нөлөө бүхий этгээд нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан” гэх эрүүгийн хэргийг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээд нь ажиллах хугацаандаа бусдаас их хэмжээний хахууль авсан, хахуулийн мөнгөөрөө барилга бариулж мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт дээрх хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч нарт хэргийн материалыг танилцуулж дуусгасан.

 

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 195 объектод нэгжлэг хийх, хүний бие эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 838 удаа, гэрчээр 2046 хүнээс мэдүүлэг авах, 1274 материал холбогдох байгууллагаас гаргуулан авсан байгаа ба мөрдөн шалгах ажиллагаа одоо ч үргэлжлэн явагдаж байна.

 

-“Нүүрсний” гэх хэрэгт бодит хохирол хэр их тогтоогдож байгаа вэ?

 

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13,8 тэрбум төгрөгийн хахуулийг албан тушаалтнууд авсан байж болзошгүй нь тогтоогдож байна. Мөн энэ хэргийн улмаас учирсан хохирлын мөнгөнүүд гадаад улсууд руу шилжүүлэгдсэн болохыг тогтоосон. Жишээ нь  5,3 сая долларыг АНУ руу, БНСУ руу 6 сая орчим доллар шилжүүлсэн. 2 гаруй сая доллар эргээд Монгол Улсад орж ирсэн, гадагш шилжүүлсэн хууль бус мөнгө хөрөнгийг олж илрүүлэх чиглэлд БНСУ-ын Ерөнхий прокурорын газартай АТГ хамтран ажиллаж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтанд Бүгд Найрамдах Казахстан улсад их хэмжээний нуугдмал хөрөнгүүд байгаа гэдгийг тогтоосон, шалгах ажиллагаанууд явагдаж байгаа.

 

-“Шувуу”, “Шилжүүлэн авах” зэрэг ажиллагаанууд дээр ямар ажиллагаа хийгдэж байгаа вэ?

 

-“Шувуу” ажиллагааны хүрээнд АТГ-аас 29 этгээдийг эргүүлэн эх оронд нь авчрахаар ажиллаж байгаагаас 5 этгээдийг авчирсан байгаа. Тухайн этгээдүүдийн заримтай нь холбоо тогтоож Монгол Улсад ирүүлэх, заримыг нь “deportation” буюу тухайн байгаа улсаас нь албадан гаргуулж эх оронд нь авчрах зэрэг ажиллагаануудыг хийсэн байгаа.

 

Шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд Европын холбооны нэр бүхий улсад манай улсын авлигын гэмт хэргийн улмаас хулгайлагдсан хөрөнгө байгааг тогтоосон бөгөөд тодорхой ажиллагаа зохион байгуулснаар үр дүн гарч мөнгийг шилжүүлэн авах болсон. Энэ талаар үр дүн гарсны дараа олон нийтэд мэдээлэл өгөх болно.

 

Эх сурвалж: АТГ

Shuud.mn
Сонин хачин
Нүүрсныхэн канадад их үл хөдлөх авсан бнадаа эхнээс нь ах дүү амраг садангууд нь явж бна
2023-05-12
Эрдэнэ:
??????
2023-05-12
yag ynen.hurungiig huraaj uvchtei hyyhdyydiig gadaadad emchlyyldeg san baiguulj bidnees adilhan baij handiv guidagiig boliulmaar bna
2023-05-12
Cindy Byrd:
I highly recommend this real spell caster to anyone in need of help getting their ex lover back". My husband left me and moved to California to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. Every day and night I think of him and always wish he would come back to me, I was really missing him and I needed help, so I searched for help online and I came across a website that suggested that Dr.Excellent can help get ex back fast. So, I felt i should give him a try. I contacted him and he told me what to do and I did it then he did a Love spell for me. 11 hours later, my husband really called me and told me that he missed me and the kids so much, So Amazing! So that was how he came back that same day, with lots of love and joy, and he apologized for his mistakes, and for the pain he caused me and the kids. Then from that day, our Marriage was now stronger than how it was before, All thanks to Dr.Excellent. he is so powerful and I decided to share my story on the Internet. if you are still in love with your partner and you want him or her back i recommend Dr Excellent for you.Here his contact. WhatsApp him at: +2348084273514 ,Email him at: Excellentspellcaster@gmail.com
2023-05-11
Zochin:
Төрийн тендер нэрээр луйвар хийдэг төрийн албатуудын хаагуур нь АТГ яваад бна вэ? Одоо бүүр багаж тоног төхөөрөмжийн техник үзүүлэлтээр нь биш, хүндийн жингээр шалгаруулж байгааг юу гэж ойлгох вэ? Төрийн албатууд гутамшиг биш үү? Арай улайм цайндаа гарчихаад байхад АТГ нүд сохор, чих дүлий явдагын учир юу вэ? ЭНэ бас нэг луйвар шүү дээ
2023-05-11
Тэгээд авчраад бүх хөрөнгий нь хураагаад шорондоо хийгээч зарлаж сүржигнээд олон хонолоо ш дэ
2023-05-11
yag ynen.hurungiig huraaj uvchtei hyyhdyydiig gadaadad emchlyyldeg san baiguulj bidnees adilhan baij handiv guidagiig boliulmaar bna