Ж.Ганбаатар сайд дизель түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар шинэ мэдээлэлгүй байна
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар дизель түлшний хомстлыг зохицуулах үүргийг УУХҮ-ийн сайдад өгсөн. Бүр тодруулбал, Дизель түлшний нийлүүлэлт буурснаас “Багануур” ХК 3 хоногийн, “Шивээ овоо” ХК 11 хоногийн нөөцтэй байгаа тул УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлж, нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт үүрэг болгосон юм.



















