Б.Жавхлан: "Эрэл" ХХК-д албадлагын арга хэмжээ авч, өмчийг нь хураана
Өнгөрсөн нэг сарын хугацаанд нийтдээ 140 тэрбум төгрөгийн чанаргүй зээл бэлэн мөнгөөр төлөгдсөн байна. Үүний 117.3 тэрбум төгрөг нь Эрдэнэс Тавантолгой компаниас төлөгджээ. Тус компани нийтдээ 160 тэрбум төгрөгийн зээл төлөх ёстой аж. Үлдсэн 43 тэрбум төгрөгийг ирэх оны эхний улиралд төлөхөөр тохиролцсон байна.



















