Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, дотоодын цэргийн байгууллагын 100 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, салбарын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.
Богдхан уулын бэл дэх Дугуй цагаан орчмыг Сэлэнгэ аймаг болон Богд уулын ойн цэвэрлэгээнээс гарсан модоор тохижуулж байна
Монголын Үндэсний баяр наадмыг тохиолдуулан дэлхийн 8 орны удирдагч, олон улсын байгууллагын дарга баярын мэндчилгээ илрүүлжээ. Дэлхийн удирдагчид баярын мэндчилгээндээ юу онцолсныг багцлан хүргэж байна.
Зарлигийн хоёр дугаар зүйлд, “Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай” гэж заасан.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажиллаж буй 10 дахь боомт Даян юм. Тус боомт 1992 онд нээгдэж, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Алтай аймгаас цемент, барилгын материал, жимс жимсгэнэ зэрэг 10 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлж байсан ч 2010 оноос хойш үйл ажиллагаа нь доголдож ажиллаагүй байна.
Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авч соёрхоно уу.
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Элчин сайдын яаманд очиж, эмгэнэл илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.
Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есын даваа өндөрлөлөө.
“Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх харваачдад Монгол Улсын цолны батламж, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.
Үндэсний их баяр наадмаар азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд хурдлуулж, айрагдуулсан унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж амжилт хүсэн ерөөлөө.
Соёолонгийн уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын харьяат Б.Энхбаярын хээр үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.
Хурдан дааганы хуралдаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Б.Болдбаатарын хээр даага түрүүллээ.
Улсын арслан Э.Оюунболд гурвын даваанд өвдвөг шороодсоныхоо дараа учраа бөх Завхан аймгийн начин Ё.Улсболдыг зодохыг завдав.
Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сурын талбайд дуут сум тавьсан бол УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар Шагайн асарт цэц мэргэнээ сорьж, наадамчин олондоо баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
Та бүхэн наадмын нээлтээс харж байгаа байх. Нээлтийн үйл ажиллагаа "Би хэн юм бэ" гэдэг асуултаар эхэлж байгаа. эцэст нь "Би Монгол хүн, Би нэг үндэстэн. Мөнх тэнгэрийн дор орших түүхэн гайхамшигт үндэстэн гэдгийг харуулахыг зорилоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар сурын асарт зочиллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дуут сум тавьж, оч мэргэнээ сорилоо.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон монголын нийт ард түмэнд Yндэсний их баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ илгээжээ.