Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг огт дэмжихгүй
Ерөнхийлөгч 2020 оны Монгол Улсын төсвийн хуульд хэсэгчлэн хориг тавиад байгаа. Уг хоригт “Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг Улсын Их Хурал хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай гэж үзэж байна” гэж үзэж байгаа талаар тусгасан.

















