ОХУ 100 тэрбум рублийн экспортын зээлийг төмөр зам, эрчим хүчний салбарт зарцуулах хүсэлт тавьжээ
Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн баримт бичгийг хугацаагүй болгож, хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэлэлцээ хийж, албан ёсны айлчлалын хүрээнд 10 баримт бичигт гарын үсэг зурлаа.



















