"ЭТТ-оос алдагдсан 340 мянган тонн нүүрсийг Д.Бат-Эрдэнийн компани олборлосон юм биш үү"
Нүүрсний сонсгол Тавантолгой ХК-ийн нүүрс борлуулалтын асуудлаар үргэлжилж байна. Энэ хэсэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нар гэрчээр дуудагджээ. Учир нь тэд Тавантолгой ХК-тай гэрээ байгуулсан Женерал тек ХХК-ийн нэгдмэл сонирхолтой этгээдүүд юм.



















