“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга нарын хэргийг шүүхэд шилжүүллээ
Ж.Ганзоригийг ''Эрдэнэт үйлдвэр'' ТӨҮГ-аас 2019 онд алхан бутлуур худалдан авах тендер зарлахад албан тушаалаа ашиглан нөлөөлж, танил талынхаа ''Икс вай зэт'' компанийг шалгаруулж, байгууллагадаа 257 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн


















