Голын намагт машинтайгаа суусан иргэдийг эсэн мэнд аварчээ

Голын намагт машинтайгаа суусан иргэдийг эсэн мэнд аварчээ

Аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Л-ын  “Toyata Sai” загварын суудлын автомашин, Г-ын “Honda Insight“ загварын суудлын автомашинууд “Хавчитын гол”-ын намагт суусан байсныг татан гаргасан байна.

Дэлгэрэнгүй
Бороотой хүйтэн өдөр өрхөө бүтээснээс болж ээж, хүү хоёр угаартжээ

Бороотой хүйтэн өдөр өрхөө бүтээснээс болж ээж, хүү хоёр угаартжээ

Энэ өдрүүдэд СХД-ийн .... хороонд Баруун салааны.....тоотод амьдран суудаг ээж хүү хоёр угаартаж, хүү нь эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан бол ээж нь эмнэлгийн тусламж авч гурав хоног ухаангүй байж байгаад хоёр хоногийн өмнөөс бие нь тогтворжиж ухаан нь орсон байна. 

Дэлгэрэнгүй
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, бороо цастай байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, бороо цастай байна

Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
Өвчтний түүх хуурамчаар нээж ЭМДС-аас 800 гаруй сая төгрөг авчээ

Өвчтний түүх хуурамчаар нээж ЭМДС-аас 800 гаруй сая төгрөг авчээ

Нэг жишээ хэлэхэд, элэг шилжүүлэн суулгах мэс заслын үнэ 110 сая төгрөг байдаг. Өмнө нь 25%-ыг нь иргэн өөрөө төлдөг байсан бол одоо 100% үнэ төлбөргүй эмчлүүлэх боломж бүрдсэн. Харамсалтай нь энэ шийдвэр гараад хагас жилийн дотор зургаан хүнд элэг шилжүүлэн суулгасан гэсэн нэрийдлээр хуурамч түүх бичээд, давхардуулах замаар 800 гаруй сая төгрөгийг ЭМДС-гаас авсан байх юм.

Дэлгэрэнгүй
АШУҮИС-ийн эмнэлгүүд 110 төрлийн 141 ширхэг тоног төхөөрөмж хүлээн авлаа

АШУҮИС-ийн эмнэлгүүд 110 төрлийн 141 ширхэг тоног төхөөрөмж хүлээн авлаа

Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардлагатай 7.5 сая еврогийн санхүүжилттэй төсөл юм.

Дэлгэрэнгүй
Б.Содномдаржаа сэтгэл санаа бие махбодийн хохирлоо нэхэмжлэх эсэхээ шийдээгүй байна

Б.Содномдаржаа сэтгэл санаа бие махбодийн хохирлоо нэхэмжлэх эсэхээ шийдээгүй байна

Б.Содномдаржаагийн хувьд одоогоор хохирол нэхэмжлэх эсэхээ шийдээгүй байгаа юм байна. Түүний хувьд биеийн байдал тааруухан, байнга эмчилгээ хийлгэдэг болсон талаар ар гэрийнхэн нь ярьж байна.

Дэлгэрэнгүй

"Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийг эх оронд нь авчирна

Хэдхэн хоногийн өмнө цахим сүлжээнд "Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэд холбогдох бичлэг тарсан билээ. Түүнийг Хонконгийн гудамжинд гүн согтолттой явж байгаа бичлэг байсан.

Дэлгэрэнгүй
Улаанбаатарт үүлэрхэг, өдөртөө 6 хэм дулаан байна

Улаанбаатарт үүлэрхэг, өдөртөө 6 хэм дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2024.04.25/ 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.

Дэлгэрэнгүй
Онцгой байдлын албанд 25 тэрбумаар дрон, хувцас хэрэгсэл авна гэв

Онцгой байдлын албанд 25 тэрбумаар дрон, хувцас хэрэгсэл авна гэв

Жишээлбэл, гал унтраах дрон, робот, тоног төхөөрөмжөөс гадна гал сөнөөгчдийн олон улсын стандартад нийцсэн хувцас авахад 25 тэрбум төгрөгийг зарцуулна. Энэ долоо хоногоос нийлүүлэлтийг хийнэ.

Дэлгэрэнгүй
Г.Хажидмаа: Иргэдийн 1072 хувьцааг хуурч авсан асуудлыг цэгцлэхгүй бол намаас гарна

Г.Хажидмаа: Иргэдийн 1072 хувьцааг хуурч авсан асуудлыг цэгцлэхгүй бол намаас гарна

Хэрэв 72 цагийн дотор АН-ын дарга нар нэг сая иргэний эрх ашгийг хамгаалаад уучлалт гуйхгүй бол би болон АН-ын анхан шатны гишүүд намаас гарч байгаагаа мэдэгдэнэ

Дэлгэрэнгүй
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Г.Гантулгын хувийн мэдээлэл гэвэл өмнө нь 4-5 удаа ял шийтгэлтэй хоёр удаа хорих ангиас оргож байсан. Өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож байсан этгээд. Хувийн байдал муутай. Зарим тохиолдолд цаазын ял байх ёстой гэж үздэг. Энэ хүний нийгэмд учруулсан хор хохирол нь асар их. Тийм учраас цаазын ялыг сэргээх нь зүйтэй гэж харж байгаа.  Хохирогчийн ээж бид хоёр шүүх хуралд орсон. Маш хүнд зүйлийг давж байна.Ам бүл хоёулаа. Айлын ганц охин. Ээж нь тэтгэврийн насных. Энэ айлын үр удам тасарсан. Сэтгэл санааны хохиролтой бол ярих зүйл байхгүй. Тиймээс сэтгэл санааны хохирлыг нь Тусгай сангаас олгодог баймаар байна" гэлээ. 

Дэлгэрэнгүй
Автобус шатав

Автобус шатав

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход автобусны мотор, арын суудлын хэсэг шатаж байсныг гал түймрийн тархалтыг 21:48 зогсоож, 22:03 бүрэн унтрааж ажиллажээ.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр Нийслэлд бороо цас орно

Өнөөдөр Нийслэлд бороо цас орно

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Дэлгэрэнгүй
Хайлаастад болсон ослын хохирогч ээж ард түмнээсээ хандив гуйж эхэллээ

Хайлаастад болсон ослын хохирогч ээж ард түмнээсээ хандив гуйж эхэллээ

Сайхан сэтгэлтэй Монголчууд та бүхнийг Гончигийн Болормаа ээжид туслахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Ээжийн дансны дугаар ХААН банк 5032705098. Холбоо барих утас 89503304, 88588616 юм байна. 

Дэлгэрэнгүй
Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ

850 хүний багтаамжтай театрын барилгын ажил бүрэн дуусаж, 4-р сарын 25-нд нээлтээ хийх гэж байна. Хүүхэд залуучуудын театр нь хүүхэд залуусын хөгжил, боловсролд чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулах соён гэгээрлийн төв болох бөгөөд номын сан, кафе, дугуйлан, сургалт зэрэг үйлчилгээг цогцоор нь хэрэгжүүлэх ажээ.

Дэлгэрэнгүй
Х Богдын лагшин мэндэлсэн өдөр тохиож байна

Х Богдын лагшин мэндэлсэн өдөр тохиож байна

Гурван настайдаа тодорч, долоон жил нууцлагдмал байсан Монголын X Богд Жавзандамба хутагт олны өмнө ил гарч ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл өнөөдөр Х Богд гэгээний мэлмий гийж мэндэлсэн өдөр нь өнөөдөр буюу хаврын адаг сарын шинийн 15-нд тохиож байна.  

Дэлгэрэнгүй
Д.Зургаанжин: Би асуудлыг жагсаал цуглаанаар биш шүүхээр шийдүүлэх зарчим барьж ирсэн

Д.Зургаанжин: Би асуудлыг жагсаал цуглаанаар биш шүүхээр шийдүүлэх зарчим барьж ирсэн

Энэ маргааныг Нийслэлийн захиргааны хэргийн анхан болон давах шатны шүүхээр хэлэлцэж, Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээж авахдаа хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Шүүх энэ маргааныг эцэслэн шийдвэрлэсэн.

Дэлгэрэнгүй
МАН-ын нэр барьсан луйварчид иргэдийг 10 тэрбумаар хохироочихоод байна

МАН-ын нэр барьсан луйварчид иргэдийг 10 тэрбумаар хохироочихоод байна

Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар НОСК, ТОСК-ын хохирогч иргэдийн хамт МАН-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийжээ.

Дэлгэрэнгүй
Сургуулийн 4 давхраас хүүхэд унаж бэртжээ

Сургуулийн 4 давхраас хүүхэд унаж бэртжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны 4 давхраас хүүхэд унасан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.  

Дэлгэрэнгүй
Өнөөдөр хаврын адаг сарын шинийн 15

Өнөөдөр хаврын адаг сарын шинийн 15

Өнөөдөр аргын тооллын 4 сарын 23, Ангараг гараг. Билгийн тооллын 15. Тэргүүн дагуул одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:47-19:53. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Дэлгэрэнгүй