Цаг агаарын нөхцлөөс болж МИАТ-ээс зөвлөмж гаргав
Улаанбаатар хотод ойролцоогоор 2.2 см цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч байгаа тул орчигч Та бүхэн авто замын түгжрэлийг тооцон анхаарал болгоомжтой явж, нислэгийн хуваарьт цагаас 2-3 цагийн өмнө Чингис Хаан олон улсын нисэх буудал дээр хүрэлцэн ирэхийг анхаарна уу хэмээн МИАТ-ээс зөвлөмж гаргажээ.












