Байрны түрээс 1.2-1.5 сая төгрөгт хүрч, оюутнууд орох оронгүй байна
Маргааш /2023.09.01/ хичээлийн шинэ жил эхэллээ. Их, дээд сургуулийн хичээл эхлэхтэй зэрэгцэн эрэлттэй болдог зүйлсийн нэг нь яах аргагүй оюутнуудын амьдрах байр. Сургуулиудын дотуур байрны хүрэлцээ муу байдгаас хөдөө орон нутгийн оюутнууд ихэвчлэн гадуур байр түрээсэлдэг. Юу юугүй хичээл нь орох гэж байхад байр олдохгүй, олдсон ч маш үнэтэй байгаа тул хамаатан эсвэл танидаг айлындаа түр хугацаанд амьдарч буй оюутан залуус их байгаа юм.
















