Л.Энх-Амгалан: Боловсролын салбарт хуурамч диплом үйлддэг сүлжээ үүссэн байна
БШУЯ, МХЕГ-тай хамтран ЕБС, цэцэрлэгийн багш нарын боловсролын бичиг баримтад зургаан сарын хугацаанд хяналт шалгалт хийжээ. Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийв. Шалгалтын явцад БШУЯ-ны өрөөнөөс ажлын хэсгийн компьютерийн хард диск, хуурамч байж болзошгүй 400 гаруй дипломаттай цаасан хайрцаг алдагдаж, ажлын хэсгийн гишүүдийг дарамталсан тохиолдлууд гарчээ.


















