Нарны замыг өнөөдөр нээнэ
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Явган хүний гүүрний 42 урт метр дам нурууны угсралтын ажлыг гүйцэтгэж буй.
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Явган хүний гүүрний 42 урт метр дам нурууны угсралтын ажлыг гүйцэтгэж буй.
Анхаарал болгоомжгүй болон гэнэтийн байдлаас болж түлэгдсэн хүүхдэд зориулсан Монгол, БНСУ-ын хамтарсан анхдугаар фестиваль өнөөдөр буюу наймдугаар сарын 20-ны өдөр Жуковын талбайд зохион байгуулагдана.
Үзэгдэх орчныг хязгаарласан, зөвшөөрөлгүй байршуулсан самбаруудыг буулгаж, чөлөөлсөн талбайд замын мэдээлэх, зүг, чиг заах тэмдгүүдийг нэмэгдүүлж байгаа юм.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш” бэлтгэх, багшаар хангах чиглэлийг 29 их, дээд сургуульд хүргүүлсэн. Энэ дагуу МУБИС, Отгонтэнгэр их сургууль, Гурван-Эрдэнэ дээд сургуулиудад цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш бэлтгэх сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулав.
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Нисэхийн шинэ эцэст нийтийн тээврийн зогсоол барих ажил эхэлсэнтэй холбоотой 2022 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр хүртэл нэг сарын хугацаанд тухайн байршлын авто замын хөдөлгөөнийг түр хаах тул иргэд доорх зураглалын дагуу зорчихыг анхаарна уу
Монгол Улс, АНУ-ын Засгийн газрын Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх “Ухаалаг хөтөч” болон “Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой” хөтөлбөрийн нээлт боллоо.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 19-ний өдрийн байдлаар Хэрлэн голын эх, Сэлэнгэ мөрний дунд хэсгээр мөн Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, зүүн хажуугийн Онон, Эг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 15-25 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна.
Маргааш буюу наймдугаар сарын 20-ны өдөр “Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-ийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олон төрлийн хоолыг шинээр санаачлан хийж, хоолны цэсээ шинэчлэн оролцох аж.
Урьдчилсан мэдээллээр 100,000га орчим талбайд байршил тогтоох судалгааг хийх шаардлагатай бөгөөд 26-28 орчим автомашин, үүний тав нь шатахуунтай автомашин байгаа гэсэн судалгаа байна.
Хичээл сургууль эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ үеэр эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг бэлдэхэд мөнгө санхүүгийн асуудал өмнө нь тулгардаг. Энэ намар сурагчийн дүрэмт хувцас өмнөх жилээс 40 хувиар нэмэгдсэн байна.
ХХААХҮЯ-нд Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцасыг дотооддоо үйлдвэрлэх болон сурагчийн дүрэмт хувцасны талаар мэдээлнэ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 4, 11, 12, 14, 16, 17, 18, 20 дугаар хороодын нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн, гэр хорооллын гудамжаар 220 гэрэлтүүлэг шинээр суурилуулжээ.
Баянзүрх дүүрэгт 2024 он гэхэд найман цэцэрлэг, сургууль шинээр бий болгож сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэнэ
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 10-ны байдлаар зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээ гарчээ.
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотод болсон билээ. Энэхүү тэмцээнд Монгол Улс түүхэндээ анх удаагаа дэлхийн шатрын олимпиадаас Б.Мөнгөнзул алтан медалыг эх орондоо авчирсан билээ.
БШУЯ-наас 2022-2023 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх сурагчдыг E-Mongolia академитай хамтран цахимаар бүртгэх талаар мэдээллээ.
Голомт банк “Өв соёлын голомт” түүх археологийн төслийг санаачлан ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй “Цэргийн ралли-2022” олон улсын тэмцээний хоёрдугаар шат буюу "Нэг бүрийн уралдаан" ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад энэ сарын 17-нд амжилттай зохион байгуулагдлаа.
Өчигдөр буюу наймдугаар сарын 17-ний өдрийн байдлаар нийслэлийн долоон дүүргийн 17 байршилд 186 цэгт хүнсний ногооны худалдаа гараад байна. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй.