ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ НЭМЭГДЭЖ 792 МЯНГА БОЛОВ
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 792 мянга болж байна. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмж тогтоосон байдаг.



















