Урлан бүтээхэд сайн
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 9. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 9. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт”-т хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсан. Үүнд нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ багтаж буй. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа такси үйлчилгээний 10 аж ахуй нэгж бий. Эдгээрийн 503 тээврийн хэрэгсэл такси үйлчилгээнд ажиллах юм. Тэдгээр тээврийн хэрэгсэлд өглөө бүр такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж болон мэргэжлийн байгууллагууд ариутгал хийж үйлчилгээнд гаргах бөгөөд шугам замд автотээврийн хяналтын улсын байцаагч хяналт тавьж ажиллана.
Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буй хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээ тусгай горимоор, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж бүрэн хүчин чадлаараа ажиллана.
Өнгөрсөн хоногийн хугацаанд эрчим хүчний системийн ачаалал 1234 МВm хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 11 хувийн өсөлт үзүүлсэн байна. Оргил ачааллын үед ОХУ-аас 165 МВm авч хэрэглэсэн.
Эрчим хүчний яамнаас мэдээлэл хийж байна.
УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б. Ууганбаяр коронавируст халдвар (Ковид-19)-ын сэжигтэй тохиолдол болон батлагдсан тохиолдлын голомтын хавьтагсадыг тусгаарлан ажиглах байрны эзэдтэй уулзалт хийжээ. Уулзалтад тусгаарлан ажиглах байрны эзэд болон Шуурхай штабт ажиллаж буй ОБEГ, ЦEГ, МХEГ, ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтан нарын хүн оролцсон байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт цар тахлын хязгаарлах үүднээс маргаашнаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотод маргаашнаас /2020.12.23/ бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтооно. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буйтай холбоотойгоор Нийслэлийн Онцгой комиссос мэдээлэл хийж байна
Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 21- 28-ны хооронд 80,000 – 90,000 иргэнийг PCR-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн.
Монгол Улсад коронавирусийн халдвар дотоодод тархсантай холбогдуулан арванхоёрдугаар сарын 14-ны өдрөөс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа. Харин маргаашнаас 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ.
ШӨХТГ-т иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт, шалгалтын ажил хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, сануулах, зөвлөх, албан шаардлага өгөх зэргээр ажилладаг. Сүүлийн үед иргэнээс ирж буй гомдлын багагүй хувийг Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ -ны үйл ажиллагаа, үйлчилгээ, төлбөртэй холбоотой гомдол иржээ.
Гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах зорилгоор байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл”-ийн 2021 оны “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай” зөвлөмжийг батлууллаа.
Анх 1992 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй ёслолын арга хэмжээ энэ жил 18 дахь удаагаа болох гэж байна. Монголын хамгийн нэр хүндтэй шалгаруулалт гэгдэж байсан тус ёслол 2018 оноос хойш нэг хэсэгтээ завсарласан. Харин энэ жил “Шилдэг улстөрч оны залуу”, “Шилдэг бизнесмэн оны залуу”, “Шилдэг нийгмийн зүтгэлтэн залуу”, “Хүмүүнлэгийн үйлстэн залуу” гэсэн дөрвөн ангиллаар шилдгээ тодруулах гэнэ.
Нийслэлийн хэмжээнд 17 тусгаарлан ажиглах байранд 1564 иргэн бий. Орон нутагт 16 тусгаарлах байранд 153 иргэн байгаа. Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байранд нийт 1717 иргэн байна. Тусгаарлан ажиглах байранд ажиллах эмч, онцгой байдлын байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгуулж бэлтгэл ханган ажиллаж байгаа. Тусгаарлан ажиглах байрны бэлтгэл хангуулахаар Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Мөн Шадар сайдын тушаалаар тусгаарлан ажиглах байранд дагаж мөрдөх түр журмыг батлан гаргасан.
Халдварын тэргүүн эгнээнд хүчин зүтгэж буй ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн зүс царай, зан төрх 12 сарын хугацаанд гэрэл зургийн хальсанд хэрхэн буусныг сонирхуулж байна.
ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 12357 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Анагаах Ухааны доктор, профессор Д.Баян-Өндөртэй ярилцлаа.
Өнөөдөр энэ жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө болно. Нар эргэнэ, өдөр хоног, хоногоор тавьж, шөнө хумигдана гэж монголчууд эртнээс заншиж ирсэн.