ШУУД: Нийслэлийн онцгой комиссоос хийж байна
Нийслэлийн онцгой комиссоос хийж байна
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн шалган нэвтрүүлэх найман товчоодоор нэвтэрсэн 1031, хотоос гарсан 1238 тээврийн хэрэгсэл байна. Мэргэжлийн байгууллагын 77 алба хаагч хот руу орж ирсэн 1873, хотоос гарсан 2599 зорчигчид эрүүл мэндийн хяналт, үйлчилгээ үзүүлэн ажиллажээ. Өчигдрийн байдлаар хот руу зөвшөөрөлтэй 854.6 тонн түүхий нүүрсийг тээвэрлэн оруулжээ.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт 2020 оны арваннэгдүгээр сарын 18-наас 20-ны өдрүүдэд үргэлжлэн шуурсан цасан шуурганд малтайгаа уруудаж төөрсөн иргэнийг хилчид сумын онцгой комисстой хамтран шуурхай ажилласны үр дүнд хилийн зурваст илрүүлэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
Түгээлтийн машины ариутгал халдваргүйтгэлийг байнга хийлгэх, хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж бараа түгээлтээ хийхийг зөвлөж байна.
Гэрийн ажиглалтад шилжсэн иргэдийг халдвар хамгааллын дэглэм сахихыг анхааруулъя.
Коронавируст цар тахлын онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран хүнс тэжээл дутагдалд орж болзошгүй айл өрхүүдэд хүнсний багцыг дунд шатны хороодоор дамжуулан өнөөдрөөс хүргэж эхэллээ.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Дорнод аймгийн лабораторид нийт 3625 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 37 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна
Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өчигдөр/2020.11.19/ 21:30 цагт мэдээлэл хийлээ. Тус аймагт хоёр халдвар нэмж бүртгэгдэн нийт батлагдсан тохиолдол 13 боллоо.
Иргэн та шаардлагатай тохиолдолд гэрээсээ гарсан бол орж ирэхдээ үедээ юуг анхаарах талаар Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөгөөг бэлтгэснийг хүргэж байна.
Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хот хатуу хөл хорионд шилжиж, иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа билээ.
Хүнсний түгээлтүүдийг дэлгүүрүүд дээр хийж байсан. Өнөөдрийн байдлаар 100 гаруй машин түгээлтэд явж байгаа. Одоо бид онлайнаар хийх арга хэмжээндээ шилжинэ. Бэлтгэл ажлыг хангаж байна. Онлайн захиалга авна. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн хүргэнэ. Мах хүргэнэ.
“Ковид-19” халдварт цар тахлын тархалтыг хумих зорилгоор халдвар тээгчийг олж тогтоох, халдварын батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх ажлыг эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулж байна.
Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Орхон аймагт коронавирусийн халдварын 13 тохиолдол илэрсэн. Тус аймгийн Онцгой комиссоос халдвартай иргэдийн маршрут, ойрын хавьтлыг тогтоож байгаа аж.
Цар тахлаас урьдчилан сэргийлье.
11 цагаас хойш Сэлэнгэ лабораторид 53 хүнд шинжилгээ хийснээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна.
ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот 35-110 хоногийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөцтэй гэсэн тооцоо судалгаа гарлаа.