ШУУД: ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна
ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна
ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна
Covid-19 вирусийн тархалтын улмаас улс орон даяар хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч буюу "Т", хөдөлмөр эрхлэгч буюу "HG" ангиллын оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс цахимаар (https://evisa.mn) хүлээн авч, шийдвэрлэн хариуг и-мэйл болон мессэжээр илгээх болно.
Олон улсын тээврийн жолооч Д-ээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бэлэн байдал зарлан, хөл хорио тогтоогоод байгаа. Түүний ойрын хавьтлын таван хүнээс вирусын халдвар илэрсэн бөгөөд 73 иргэнийг тусгаарлан шинжилгээ аваад байгаа юм.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн материалыг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авахаар боллоо.
Засгийн газрын хуралдаанаар тав хоногийн хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Шийдвэрийн дагуу Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан цуцлагдлаа.
Улс орон даяар тав хоногийн хатуу хөл хорио тогтоосон юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамж” гаргалаа.
Өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал захирамж гарсан байна.
Бэлэн байдлын зэрэгт шилжсэн Улаанбаатарын гудамж эл хуль, иргэдийг дор бүрнээ ариун цэврээ сахиж, амны хаалтаа зүүж, эрүүл мэндээ хамгаалахыг ЭМЯ зөвлөж байна.
нийслэлд нийтийн тээвэр өглөө оройд ажил эхлэх, тарах цагаар буюу 06:00-10:00 , орой 17:00-21:00 цагийн хооронд үйлчилнэ. Тэгвэл өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт хэвийн үйлчлэх аж.
Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа хоол үйлдвэр үйлчилгээний 10 газар байгаа. Үүнээс зөвхөн хүнсний худалдааны том жижиг төв 68 байна. Сонгинохайрхан дүүрэгт 22, Баянзүрх дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 1, Баянгол дүүрэгт 12, Сүхбаатар дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 7, Налайх дүүрэгт 1, Баганануур дүүрэгт 3 байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хүнсний худалдааны чиглэлийн 3731 газар үйлчилгээ явуулж байна. Согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээг түр хугацаанд хаасан. Хүнсний хангамж, тогтвортой найдвартай байгаа.
1. Улаанбаатар ГГ -хэвийн ажиллаж байна. Яг одоогийн байдлаар Алтанбулаг боомтод импортын ачаа бүхий 49 машин хоносон, үүнээс 38 машин гүний гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр хамгаалалтай дор Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүд рүү явна, 10 машин Алтанбулаг дахь гаалийн салбарт бүрдүүлэлт хийлгэхээр хүлээж байна.
Засгийн газрын шийдвэрээр бэлэн байдалд шилжээд байгаа энэ үед иргэн та хувийн хариуцлага өндөржүүлж, халдварын шинж тэмдэг илэрсэн бол яаралтай дараах дугаарт холбогдоно уу.
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 73 хүн байгаа. Үүнээс 48 хүний шинжилгээ хийгдэж дууссан. Ойрын хавьтлын нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Коронавирусийн батлагдсан тохиолдлын голомтын ойрын хавьтал, хоёрдогч хавьтлын 171 шинжилгээ сөрөг гарсан. Иргэн Д-ийн голомтод батлагдсан тохиолдол 5 болж байна. Замын-Үүд, Өмнөговь, Сэлэнгэ аймагт явсан таван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Бусад тандалт үргэлжлэн хийгдэж байна.
Өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Ингэхлдээ хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй. Тэгвэл энэ цаг үед иргэн та гадагшаа гарахаас илүүтэй онлайн захиалга хийж, хүргэлтээр бараагаа авахыг санал болгож байна.
Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх. Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
Нийслэлийн онцгой комиссоос гаргасан нийтийн тээврийн цагийн горимыг сайн таниулж, иргэдийг сандарч, бухимдахгүй, тайван байлгах үүднээс үнэн зөв мэдээллээр шуурхай ханган, аль ч түвшиндээ зөв зохион байгуулалт, эмх цэгц, сахилга баттай ажиллаарай” хэмээв.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өчигдөр буюу энэ сарын 11-ний өдрийн 09:30 цагт Япон улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ502 дугаарт аяллын онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас нисэж, мөн өдрийн 23:00 цагт Улаанбаатарт эргэн газардлаа.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 27.
Коронавируст халдварын цартахлын үед сэтгэл түгших, санаа зовних, хэт мэдрэмтгий болох, сэтгэлээр унах, айж түгших, уурлаж бухимдах зэрэг сэтгэлзүйн асуудал гадаадын улс орнуудад элбэг тохиолдож байна. Энэ нь түр зуурынх бөгөөд “Айдас биш баримтаар, цуурхал биш шинжлэх ухаанчаар хандаж” КОВИД-19-ийн цартахлыг давж гарна гэдгийг ДЭМБ-аас уриалсаар байна.