ЭМЯ: Коронавирусийн тохиолдол нэмж бүртгэгдээгүй
11 цагаас хойш голомтын ойрын хавьтлын 56 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа шуурхай арга хэмжээний багийн мэдээллээр ойрын хавьтлын 181 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирусийн эерэг тохиолдол бүртгэгдээгүй. Манай улсад 17 цагийн байдлаар коронавирусийн тохиолдол нэмж бүртгэгдээгүй.

















