ШУУД: “Covid-19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцуулж байна
“COVID19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцуулж байна
“COVID19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцуулж байна
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 4176 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна
Улсын онцгой комиссын хуралдаанаар (2020.11.25) Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу буцаах иргэдийг 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс нутаг шийдвэр гаргасан билээ.
Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Тавантолгой түлш” компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төв, борлуулалтын албатай хамтран өндөрлөг бүхий 67 газарт сайжруулсан түлш борлуулах цэг байгуулж байна. Энэхүү цэгүүдийг нэмэлтээр байгуулснаар алслагдсан газарт амьдардаг 26600 иргэн түлш авахын тулд заавал 5-6 цаг зарцуулах шаардлагагүй болох юм. Өнгөрсөн жил 500 өрхөд борлуулалтын нэг цэг ногддог байсан. Харин одооноос 200 өрхөд нэг борлуулалтын цэг ногдох боломжтой болж байна. Халтиргаа, гулгаа үүссэн энэ үед иргэд гэртээ ойрхон түлш борлуулах цэгээс сайжруулсан түлш авснаар иргэдэд тулгамддаг олон асуудлын шийдэх боломжтой юм” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснууд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, зорчигчдыг зай бариулах, автобус хоорондын хугацааг ойртуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхтэй холбоотой өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлт, хэрэгжилтийг шалгалаа.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байх тул замд халтиргаа гулгаатай байгааг анхааруулж байна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын Билгийн тооллын 12.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 16-ны даваа гарагт "Монгол бахархлын өдөр" тохиож бүх нийтээр амарсан. Харин маргааш буюу арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт "Улс тунхагласан өдөр" тохиож байгаа тул бүх нийтээр амарна.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтад шаардлагатай өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг гарган, отор нүүдэлд хяналт тавих штаб байгуулахыг холбогдох аймгуудын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Олон хүний гар хүрэлцэж байдаг хуруу уншигч төхөөрөмжийг хэрхэн аюүлгүй ашиглах вэ. Хувь хүн, албан байгууллага бүр халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиснаар Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлж чадна.
Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдрийн байдлаар 119 цэг дээр шинжилгээ авч байгаа. Цаашид мөн нэмж байгуулах ажлыг зохион байгуулна.
Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийж байна
Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд зөвхөн үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл олгох ажлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зохион байгуулж байна.
Өчигдрийн /2020.11.24/ 18:00 цагаас өнөөдрийн 08:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 915 тээврийн хэрэгслээр 1685 зорчигч хот руу нэвтэрсэн байна. Харин дээрх шалтгаан чиг үүргийн дагуу 1050 тээврийн хэрэгслээр 1980 зорчигч хотоос гарчээ.
Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 1800-1200 тусгай дугаараар 13 чиг үүргийн байгууллагын автомашинуудад замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийн талаар асуултад хариулж байна.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр 06:00-10:00 цагийн хооронд рейс бүрт эцсийн 19, дундын 10 зогсоол дээр тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд хийж байна
Энэ талаар УОК-ын, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "ЗТХЯ, Шуурхай штаб, цагдаагийн байгууллага, НОК, Нийслэлийн шуурхай штаб, эрүүл мэндийн байгууллага хамтраад ууланд самар түүж яваад гацсан иргэдийг Улаанбаатар хот руу галт тэргээр татах ажиллагааг өчигдөр нэгдсэн байдлаар зохион байгууллаа.