Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунaaс секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн байна.
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунaaс секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн байна.
Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
-Нийслэлд мэргэжлийн хяналтын байцаагч коронавирусийн халдвар авсан тохиолдол байхгүй. Харин гурав хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд хилийн мэргэжлийн хяналтын байцаагчаас коронавирус илэрсэн.
Улаанбаатар хотод хөл хорионд орсон хөдөө орон нутгийн иргэдийн асуудлаар томоохон судалгаа хийгдсэн. Удахгүй бүртгэлийн систем ажиллуулж бүртгээд, бүгдийг нь түргэвчилсэн оношлуур болон PCR-ийн шинжилгээнд хамруулна. Үүний дараа иргэдийг орон нутагт нь буцаах ажлыг цагдаагийн болон орон нутгийн удирдлагуудын удирдлага дор зохион байгуулна.
Сэлэнгэ аймагт 11 цагаас хойш 21 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Ингээд Сэлэнгэ аймгийн өвчлөл 96 боллоо. Сэлэнгэ аймагт шинээр бүртгэгдсэн багц өвчлөл Сүхбаатар хот, Мандал сум гэсэн хоёр голомт байна. Тандалт судалгаа үргэлжилж байгаа.
ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна
“Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчих нь нээлттэй болсон. Мөн нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг өнөөдөр авч байна. Нийслэлийн хэмжээнд 86 автобусны буудлын эцсийн зогсоолд хяналтын ажилтан өдөр бүр гарч нэг автобусанд дунджаар 12 хүртэлх тооны зорчигч суух, хүн хоорондын зай барих, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байдалд хяналт тавьж байна.
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан өнөөдөр тодорно. Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг аж. Сугалааны тохирлыг өнөө орой Боловсрол суваг телевизээр шууд дамжуулна.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1305 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 26 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийж байна
SHUUD.MN сайт энэ сарын 21 өчигдөр "АМЬДРАЛ"-ГҮЙ ШИЙДВЭРИЙН ТАНЬ БАЛГААР АЛХААД Л ХАРЬЖ Л БАЙХ УУ, ДАРГА АА" нэртэй асуудал дэвшүүлсэн нийтлэл бичсэн. Манай сайтын нийтлэлийн мөрөөр Улсын онцгой комиссоос шуурхай шийдвэр гаргаж, өнөөдрөөс үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчих нээлттэй боллоо.
Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
Адъяа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын Билгийн тооллын 8.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдөр 11.00 цагт өгсөн мэдээллээс хойш коронавирусийн халдварын дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинэ тохиолдлууд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд бүртгэгдлээ.
Коронавируст халдвар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2020 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэл шилжүүлсэн. Энэхүү хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд тогтоосон тэг зогсолтыг сулруулж өнөөдрөөс аймгийн хэмжээнд банкны 23 салбар тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллана. Бэлэн мөнгөний 92 автомат машин ажиллах аж. Мөн 100 дэлгүүрийн үйл ажиллагааг эхлүүлж, таван худалдааны захыг ажиллуулахаар болжээ.
Монгол Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдол 578 боллоо. Үүнээс эдгэрсэн 337 буюу 58 хувь, сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 2, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн, нутаг буцаасан 7 хүн байна. ХӨСҮТ-д 234 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал хүнд 2, хүндэвтэр 42, хөнгөн 190 хүн эмчлэгдэж байгаа" гэж мэдээллээ.
Үүнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Багануур дүүрэгт нэг сэжигтэй тохиолдол бүртггэдсэн тул тус дүүрэгт хөл хорио тогтоон тусгаарлан ажиглалтыг хийсэн. Тухайн хүний хариу PCR шинжилгээгээр батлагдсан учраас ХӨСҮТ-д шилжүүлэн авчраад байна" гэлээ.
Бүх нийтийн бэлэн байдлын үеэд хүнс, цахилгаан, дулаан, усан хангамж, хог хаягдал цэвэрлэгээ зэрэг зайлшгүй хэрэгцээт 13 байгууллагын автомашинаас бусдыг хөдөлгөөнд оролцохыг хориглоод буй юм. Эдгээр байгууллагын автомашин хотын дарга захирамжийн дагуу цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан.
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.