ШУУД: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж байна
Өнөөдрөөс самар түүх зөвшөөрөлтэй хугацаа эхэлж байна. Самар түүх үеэр иргэд юуг анхаарвал зохих талаар Нийслэлийн Байгаль Орчны газар, Ой хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацагтай ярилцлаа.
2021 оны есдүгээр сарын 01-нээс ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт бүрэн хамруулна. 2022 оноос 6-9 ангийн сурагчид, 2023 оноос 10-12 ангийн сурагчид хамрагдана. Өөрөөр хэлбэл, 2023 оноос ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “Үдийн хоол” хөтөлбөрт бүрэн хамрагдана гэсэн үг. Мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хуулийг үе шаттай хэрэгжүүлснээр төр өөрөө сургуулийн гал тогоог хариуцаж ажиллуулдаг болно гэсэн үг. Тэгэхээр тэнд ажиллах хүний нөөцийг бэлтгэх, гал тогоог стандартын шаардлага хангуулах, хүнсний хангамжийн тогтолцоог шийдвэрлэх зэрэг олон ажлууд байна. Тиймээс бид бэлтгэл ажлыг хангуулах хүрээнд холбогдох төрийн төрийн бус байгууллага, олон улсын байгууллага төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч ажиллаж байна.
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.
Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Хичээлийн шинэ жил эхэлж, бүх шатны сургууль үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа. Гэхдээ цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй шийдвэр гарсан. Учир нь хоёр настай хүүхдүүдийн биеийн дархлаа сул байдаг тул халдварт өртөх эрсдэлтэй гэж үзжээ. Харин Хүүхэд харах үйлчилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар гэсэн ч одоо болтол шийдэгдээгүй байна. Хоёр настнуудыг хэн асарч байгаа талаар ээж, аав нарын сэтгэгдлийг сонслоо.
НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн баримт бичгээ ирүүллээ.
Улсын Гуравдугаар төв эмнэлэг эмчлүүлэгчдийнхээ ар гэрийнхэнд зориулсан тав тухтай хүлээлгийн өрөөтэй болжээ.
ШӨХТГ-ын удирдлага, улсын байцаагч нар иргэдийн санал гомдлын дагуу ИНЕГ-т ажиллалаа.
ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 50 орчим Монгол Улсын иргэн мөн манай улсад ажилладаг ОХУ-ын иргэдийг нэвтрүүлэх ажлыг маргааш /2020.09.10/ зохион байгуулна. Бидний тооцоогоор 110 орчим иргэн Монгол Улсын хилээр нэвтэрнэ.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 350 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Амьдрал улам л энгийн, элдэв маяггүй болсоор. Үүний адил төрийн үйлчилгээ ч хэцүүгүй, хэт албархах биш, амар хялбар болж байна. “Тэмдэгтийн хураамжаа банканд тушаагаад ир”, “Хорооны Засаг даргын гарын үсэг алга” гэх үг сонсоод гэдрэг эргэсэн өдөр танд тохиож л байсан биз.
НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гэр хорооллын айл өрхүүдийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.ЭНХЗАЯА: Манай улс аливаа нэг шинэ вакциныг хэрэглэхдээ Дархлаажуулалтын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зэрэг маш олон хууль тогтоомж, дүрмийг сахин хэрэгжүүлдэг. Эрүүл Мэндийн яамны дэргэд Дархлаажуулалтын Үндэсний хороо ажиллаж, дархлаажуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг.
Хамгийн доод талдаа гэхэд долоо хоногт 8 шуудай түлш шаардлагатай. Уг нь түлшээ гамнаад мод ахиухан хийдэг ч хоёр өдөр нь галгүй зэвхий гэрт амнаасаа уур бургиулан суудаг.
Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай үүргийн онгоц өчигдөр 22:14 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Ойрын 2 хоногтоо баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 22. Буд гараг. Чөлөөт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.
“Нар-Мон” компани дуудлага худалдааны анхны үнийг төлж, гэрээгээ байгуулж, гэрчилгээгээ авах ёстой байдаг. Компани жил бүр нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай гэрээ байгуулж, тухайн газрыг эзэмшиж, ашигладаг. Гэтэл тус компани байгуулсан гэрээгээ зөрчсөн. Тодруулбал, гэрээний дагуу газрын төлбөрийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албад төлөөгүй. Энэ нь газрын эрхийг цуцлах үндсэн шалтгаан болсон. Мөн уг компанид газрын зөвшөөрлийг олгох үед дүүргийн болон нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан аж. Энэ нь анхнаасаа хууль зөрчин олгосон газар болохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр хэллээ.
Нэг сараас хойш цэцэрлэгтээ яваагүй хөл хорионд гэртээ өдрийг өнгөрүүлсэн хүүхдүүд найзуудтайгаа тоглохыг, дуу, бүжгээ сурахыг хүлээсэн нь гарцаагүй. Covid-19 өвчнөөс урьдчилан сэргийлж цэцэрлэгүүд ямар байдлаар хичээллэж байгаа талаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төрийн бус өмчийн “Энх бүүвэй” цэцэрлэгийг зорилоо.