Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгөхдөө "таван шар"-ын асуудлыг хөндөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн 48 дугаар сургуулийн байранд очиж саналаа өглөө.

Тэрбээр "Үндсэн хуулийн дагуу үүргийнхээ дагуу өнөөдөр сонгуулиа өгч байна. Орон нутгийн сонгууль маш чухал. Учир нь тухайн орон нутагт амьдарч байгаа иргэд даргаа сонгодог учраас чухал. Нийт сонгогчдын ирц 15.00 цагийн байдлаар 35 хувьтай буюу ирц бага байна. Залуус маань сонгуульдаа идэвхитэй оролцоорой.

Өнөөдөр хүүхэд зөөдөг шар автобус худалдаж авсан асуудал дээр үнийн зөрүүнээс үүдэлтэй маргаан гараад байна. Үүнийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид маань олон намын тогтолцоотой, тендерт хяналт сайтай хэрэгжүүлсэн бол ийм маргаан гарч иргэдийг талцуулахгүй байсан. Өөрчлөлтийг сонгуулиар хийх ардчиллын алтан зарчим бий. Тиймээс иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож өөрчлөлтийг хих хэрэгтэй байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ