Д.Дагвадорж: Циркээ Монголчуудаараа нээнэ, жаахан тэвччих
Өөрийн хаягтаа циркийн шинэ барилгын тухай "Шинэ циркийнхээ ая тухын асуудлыг олон жил бодсон. Хааны сэнтий шиг суудалтай, энэ оны "NBA"-ийн стандартаар тун удахгүй монголчуудаараа нээлт хийнэ. Би өөрөө ч бас нугарна, цөм авна аа бүгдээрээ. Шинэ циркээ олон төрлөөр ашиглах боломжтой болгохоор төлөвлөж байна. Спорт, урлаг, "E-Sport" гээд, гадаа талбайг нь залуусын сэтгэлд нэн тааламжтай орчин болгож шийднэ. Жаахан тэвччих, би ч бас тэвчээд гарна аа" гэж бичжээ.















