Г.Наранцэцэг, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ
Португал улсад жүдо бөхийн энэ оны анхны Гранпри тэмцээн нэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд болоход 92 орны нийт 624 (эрэгтэй 344, эмэгтэй 280) тамирчин өрсөлдлөө.
Португал улсад жүдо бөхийн энэ оны анхны Гранпри тэмцээн нэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд болоход 92 орны нийт 624 (эрэгтэй 344, эмэгтэй 280) тамирчин өрсөлдлөө.
Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард зохион байгуулагдах барилдааны хуваарийг гаргажээ.
Франц улсад мөсөнд авиралтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 18-20-нд болов.
“Ургацын баяр – 2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасан улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг өнгөрсөн сарын 6-нд гаргасан юм.
Саудын Арабын Альула хотод авто, мото спортын “Дакар ралли-2024” уралдаан нэгдүгээр сарын 5-19-нд болж байна. 46 дахь удаагийн уралдаанд 187 багийн 778 тамирчин 434 тээврийн хэрэгсэлтэйгээр 7891 км замыг туулж өрсөлдөж байгаа юм.
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлж байгаа сум, аймгийн салбар холбоод, дэвжээдээс тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагааг нь дүгнэн Туулай жилийн шилдэг салбар холбоо, дэвжээг шалгаруулна.
БНСУ-д мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд болсон бөгөөд 16 орны 88 тамирчин өрсөлдлөө.
Индонезийн нийслэл Жакарта хотод олимпын эрх олгох буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Монголын Волейболын холбоо, спортын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “AVE” ХХК хамтран энэ жилийн волейболын Үндэсний Дээд Лигийг шинэ өнгө төрх, шинэлэг байдлаар зохион байгуулж, Монголын волейболын спортын хөгжилд шинэ алхам хийж байна.
Ирэх зун эхлэх Парисын олимпод оролцох монгол тамирчдын тоо нэмэгдсээр байна.
Монголын жюү жицүгийн тамирчид Японы Улсыг зорин мордлоо. Тэд 2024 оны нэгдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Япон Улсын Токио хотод зохион байгуулагдах “Их дуулга” тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.
Эмэгтэйчүүдийн 50кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий 2 мөнгө, 1 хүрэл медальт МУГТ Долгоржавын Отгонжаргал Польш улсын тамирчин Агата Марта Валерзакийг оноогоор цэвэр ялж шагналын тавцанд зогсжээ.
Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга МУГТ Э.Бэхбаяр "Zagreb Open 2024" тэмцээнээс алтан медаль хүртлээ.
БНСУ-д мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд болох бөгөөд 16 орны 88 тамирчин оролцохоо мэдүүлжээ. Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар өрсөлдөнө.
Индонезийн нийслэл Жакарт хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өнөөдөр тэмцээний гар бууны эрэгтэйчүүдийн ангилалд Э.Даваахүү хүрэл медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа.
БНСУ-ын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын Б.Ачбадрах оролцсон хоёр зайдаа мөнгөн медаль авлаа. Тэрбээр өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 15 км-ын цуваа гараатай уралдаан болон өнөөдөр болсон 30 км-ын бөөн гараатай уралдаанд тус тус мөнгөн медалын эзэн болж, Монголын гүйлтийн цанын тамирчдаас медаль хүртсэн анхны цаначин боллоо.
Индонезийн нийслэл Жакарт хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат (гавьяат дасгалжуулагч), Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөнө.
Биатлоны үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Э.Энхсайхан энэ оны эхний олон улсын тэмцээн болох Италийн "Мартелл"-д 15км-ийн зайн ганцаарчилсан төрөлд амжилттай оролцож 101 тамирчинаас 47 дугаар байрт орлоо.
Тулааны спортын Дэлхийн томоохон холбоодын нэг бол One FC юм. Тус холбооны 2024 оны хамгийн анхны эвент болох "One Fight Night 18" энэ сарын 13-ны үдэш Тайланд Улсын нийслэл Бангкок хотын "Lumpinee Boxing Stadium"-д болно.
Манай улсаас гурван тамирчин өрсөлдөх бөгөөд эрэгтэйчүүдийн 61кг-ын жинд МУГТ Э.Бэхбаяр, эмэгтэйчүүдийн 50кг-ын жинд МУГТ Д.Отгонжаргал, 68кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа нар зодоглох юм.