“Зөв бай”
2011-10-18

Дуучин ВХ буюу Г.Батбаатарын бие даасан хоёр, гурав дахь цомог ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр сонсогчдын гар дээр очно. Түүний шинэхэн цомог нь “Зөв бай” нэртэй бөгөөд уг цомогт сүүлийн гурван жил туурвисан бүтээлүүд нь орох аж. Харин нэрийг нь хараахан өгч амжаагүй гурав дахь цомогтоо өөрийнхөө бичсэн шүлгийн дуунуудыг оруулахаар төлөвлөж бэлтгэлдээ оржээ. Тэрээр эл цомгуудаа  Монголын рок, попын ертөнцөд тэсрэлт хийх хэмжээний уран бүтээл болно хэмээн үзэж байгаа аж.
Shuud.mn
Сонин хачин