Монголын Говиос олдсон динозаврын ясыг дуудлагаар худалдана
2012-05-17

7 жилийн өмнө монголын Говиос олдсон Т-баатар нэртэй динозаврын ясыг дуудлага худалдаагаар зарах гэж байна. Энэ нь Тираннозаврын төрлөөс зарагдаж буй хоёр дах динозаврын яс юм. 75 сая жилийн тэртээх эртний олдвор олны хүртээл, тэр тусмаа хэн нэгнийх болоход  ойрхон болжээ. Махчин Ти-Рекс динозаврын төрөл Тиранозавр баатар гэх динозаврын ясыг энэ сарын 20-ны ням гаригт Нью-Йорк дах “Херитэйж Оокшнс”-д оруулж, дуудлагаар худалдаалах гэж байна.“Херитэйж Оокшнс” нэртэй эртний олдвор худалдаалдаг энэ галлерей нь дэлхийд томоохонд тооцогддог цуглуулгатай юм. Америк дахь хамгийн том үнэ хаялцуулах газарт тооцогддог энэ байгууллагын худалдаа жилд 800 сая америк доллар болон түүнээс дээш байдаг байна. “Херитэйж Оокшнс”-ийн Байгалийн түүхийн салбарын захирал  Дэвид Херсковицийн хэлж байгаагаар, уг ясны ¾ нь бүрэн бүтнээрээ байгаа. Уг динозаврын яс 2,4 м өндөртэй, 7,3 м урттай юм байна. Херсковицийн хэлснээр “Олон хүмүүс анзаараад байдаггүй ч, ихэнх музейд байдаг динозаврын ясны бүрэн бүтэн байдал 50% хүрэхтэй үгүйтэй байдаг”. Ойролцоогоор 7 жилийн өмнө Монголийн Говь цөлөөс олдсон Ти-баатар нэртэй энэ динозаврын яс Англид хадгалагдаж байсан байна. Баатар гэсэн үг нь Монгой хэлний баатар гэсэн үгнээс гаралтай байж болох. Гэхдээ одоогоор энэ талын мэдээлэл алга байна. Ясыг газрын бүрхэвч буюу хөрсөн дотор хадгалж байжээ. Өөрөөр хэлбэл  ясыг хамгаалах зорилгоор анх малтаж гаргасан шороонд нь байлгаж байсан аж. Харин Ти-баатрын ясыг эзэмшигч үүнийг зарахаар шийдэхэд, ясыг цэвэрлэн, эвлүүлсэн байна. Херсковицийн хэлж байгаагаар, Тираннозавр нь Ти-Рексээс ч өмнөх үед хамаарах бөгөөд зөвхөн Ази тивээс олдсон юм байна. Т-баатар нь Ти-Рексийг бодвол биеэр арай жижиг  боловч урт сарвуутай юм. “Ти-Рексийн төрлийн динозавруудын урд мөч анх жижиг байсан ч эволюци хувьслын явцад өөрчлөгдөж гар нь томорсон байна. Өөөрөөр хэлбэл маш том амьтан байжээ. Зөвхөн гавлын ясыг нь л гэхэд 0,7 метрийн урттай. Нэг шүд нь гэхэд 15 см хэмжээтэй. Тиймээс маш аймшигтай амьтан байгаа юм” гэж Херсковиц хэлжээ. Т-баатар динозаврын яс ойролцоогоор 850 мянгаас 2 сая орчим доллар хүрэх гэнэ. Энэ нь Тираннозаврын төрлөөс зарагдаж байгаа хоёр дах динозавр юм. Анхных нь Сью нэртэй Ти-Рекс байжээ. 1997 онд зарагдсан Сью нь 8 сая гаруй доллараар зарагдаж байжээ. 5 сарын 17-ноос үзэсгэлэн эхлэх бөгөөд, дуудлага худалдааны өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Үзэсгэлэн болон дуудлага худалдаа аль аль нь олон нийтэд нээлттэй болох юм байна.
Shuud.mn
Сонин хачин