Apple болон Samsung компаниуд маргаанаа шийднэ
2012-05-22

Дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд ноёрхож байгаа Apple болон Samsung компаниуд бие биенийгээ бүтээгдэхүүн хуулбарласан, оюуны өмчийн хууль зөрчсөн гэж буруутган шүүхэд гомдол гаргаад байгаа. Тэгвэл уг 2 компанийн удирдлагууд нүүр тулан уулзаж, маргаанаа шийдвэрлэхээр болсон байна. Apple компанийн Ipad хавтан аль хэдий нь дэлхийн хэрэглэгчидийг байлдан дагуулаад байгаа. Тэгвэл Өмнөд Солонгосын Samsung компанийн Галакси ч мөн Apple-н зах зээлд хүчтэй өрсөлдөж байгаа. Энэ 2 компани гар утасны зах зээлд бараг дангаараа ноёрхож, Nоkia, Motorolla, Sony Ericsson зэрэг бусад үүрэн телефон үйлдвэрлэгчдийг зах зээлээс шахаад байгаа нь нууц биш. Ухаалаг гар утас болон дэлгэцтэй хавтгангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгаа. Apple болон Samsung компаниуд дэлхийн 9 улс оронд 30 гаруй үндэслэл зүйлээр бие биенээ хуулбарлалаа хэмээн шүүхэд гомдол гаргаад байгаа. Аль аль нь хууль зөрчөөгүй. Харин өрсөлдөгч нь оюуны өмчийн хуулийг зөрчиж байна гэж гомдол гаргаад байгаа юм. Гэхдээ Apple компани Samsung-г өөрийнх нь бүтээгдэхүүнийг хуулбарлалаа гэж шүүхэд хандсан нь их байгаа юм. Уг 2 компани юугаараа холбогдож байна. Ижил төстэй зүйлүүд байна уу үгүй юу гэдгийг мэдэхийн тулд бүтээгдэхүүнүүдийг задалж үзэх хэрэгтэй. Жишээ нь  Apple компанийн Ipad-ийг задлаад үзэхэд ихэнх чипс буюу микросхемүүд нь Samsung компанид үйлдвэрлэгдсэн байдаг. Samsung компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ ашгийн 15 хувийг Apple компаниас олж байна.  Apple компани эд ангийн хувьд Samsung-ийн бүтээгдэхүүнээс хараат байна. Тэгэхээр 2 компани бие биенээсээ бүрэн хараат байна гэсэн үг юм.  АНУ-ын хувьд Samsung-с хараат байдлаа багасгахыг оролддог. Гэхдээ Apple-ийн эд ангийг Өмнөд Солонгосоос өөр улсаас авна гэвэл үнэ өртгийн хувьд нэмэгдээд явчихна. Хөрөнгө оруулалтын аюулгүй байдлын мэргэжилтэн Парк Ёон  Вүүригийн ярьж байгаагаар Samsung компани Apple компанийн хүчтэй өрсөлдөгч гэж өөрийгөө хүлээн зөвшөөрдөг юм байна. Тиймээс ч Applе ямар л бүтээгдэхүүн гаргана дагаад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргаж зах зээлд нийлүүлж байдаг. 2 компанийн бие биенээ хуулбарлалаа гэсэн маргаан эцэс төгсгөлгүй үргэлжлэх тул компанийн удирдлагууд уулзаж, яриа хэлэлцээр хийн, маргааныг шийдвэрлэхээр болсон байна. Н.Эдди
Shuud.mn
Сонин хачин
oogii:
Hoyulaa delhiin shildeguud uyaldaa holbootoi l yum bn sh de yariltsaj oilgoltsoh heregtei ene 2 bol unheer tasarchihlaa doo delhiid harin tanii bodol
2012-06-23
Соёлын тэргүүни ажилтан Ламбаа, гоё сонсогдож байна
2012-05-23