Зэвсэглэсэн Тува улсын иргэнийг саатууллаа
2012-05-23

Хилийн 0245 дугаар ангийн дугаар заставын хариуцсан хэсгээр тавдугаар сарын 10-ны өдөр ОХУ-ын талаас хоёр явган хүн хил зөрчин орж ирснийг хилчид илрүүлэн саатуулах үед нэг нь зугтаж амжсан байна. Саатуулагдсан нэг хил зөрчигч нь ОХУ-ын Тува улсын иргэн Сотпа Мариян Орланович гэгч бөгөөд мал хулгайлах зорилгоор хил зөрчсөн нь тогтоогджээ. Тэрбээр хил зөрчин мал хулгайлах үед биедээ “Вепрь” маркийн 7,62 мм-ийн винтов буу, 15 ширхэг сум  авч явжээ. Хил зөрчигч нь ОХУ-ын Мөнгөн тайга хошууны Кызыл хаяа тосгонд амьдардаг бөгөөд 2008 онд Монгол Улсын талаас долоон тооны үхэр хулгайлсан хэргээр Тува улсын шүүхээс дөрвөн жилийн ял сонсож байсан аж. Тэрбээр шийтгүүлсэн ялынхаа нэг жил найман сарыг биеэр эдлээд гарч ирсэн бөгөөд ахин малын хулгайн хэрэгт ийнхүү холбогдсон байна. Уг этгээдийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин
nergui:
xuuchin medee baishdee xudlaa shaagaad axan duusiin xoorond ys xayxaa bolioch novshnuudaa
2012-12-15
Orchin yeiin zevseg tehniktei,huchirheg hiliin tseregtei boloh yumsan. Muusain arhindaa jivsen tuvachuud hurtel deerehechih yum bn l doo.
2012-05-23
huuchin medee bnduuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu
2012-05-23