“Хүслийн лиг” өндөрлөхөд хэдхэн тоглолт үлдлээ
2012-05-28

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор М-Си-Эс Кока-Кола компаний хоёр дахь жилдээ ивээн тэтгэж буй Хүслийн лигийн тэмцээн U-15, U-17 насны ангилалд 5 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. 2012 оны 05-р сарын 26-ны өдрийн Кока-Кола Хүслийн лигийн тоглолтууд гоолын арвиц ихтэй болж өнгөрлөө. U-17 насны ангилалын 5 дахь өдрийн эхний тоглолт Хаан Хүнс Титэм, Хоромхон клубын хооронд боллоо. Хаан Хүнс Титэм багын 10 дугаартай тамирчины од нь гийж энэ тоглолтод 5 удаа гоол хийж багынхаа 2 дахь 3 оноог авчрахад ихээхэн хувь нэмрээ оруулж, Хоромхон клубыг 5:2 харьцаатайгаар буулган авлаа. Эрчим, Хасын Хүлгүүд клубууд энэ өдрийн 2 дахь тоглолтыг хийж 4:1 харьцаатайгаар Хасын Хүлгүүд клуб хожиж тэмцээний турш ялагдал хүлээгээгүй амжилтаа үргэлжлүүллээ. Сүүлийн тоглолт Арвис Сэлэнгэпресс клубуудын хооронд болж энэ тоглолтод нийт 14 гоол орсны 10-г нь Сэлэнгэпрессчүүд хийж ээлжит нэгэн 3 оноогоо төвөггүй авч чадлаа. Сэлэнгэпресс багын 13 дугаарын тамирчин Чинбат 4 гоол хийж багаа тэргүүллээ. Маргаашийн тоглолтууд МХБХ-ны ногоон талбайд үргэлжлэн явагдана. А.Алт
Shuud.mn
Сонин хачин