Сансрын технологийн үзэсгэлэн нээгдэнэ
2012-05-28

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн ICT Expo үзэсгэлэн яармаг маргааш “Blue Sky” төвд нээгдэнэ.   Энэ жилийн үзэсгэлэн яармагийг “Монгол Японы хамтарсан сансрын технологийн форум-үзэсгэлэн” сэдвээр шинэ өнгө төрхтэйгээр зохион байгуулахаар болжээ.   Хоёр өдөр үргэлжлэх уг үзэсгэлэнгийн үеэр сансрын технологийг сурталчлах, олон нийтэд танилцуулах зорилгоор хоёр улсын холбогдох байгууллагын судлаач эрдэмтэд илтгэл тавьж, нийт 200 орчим оролцогч хэлэлцүүлэг өрнүүлэх аж.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин