Сансрын технологийн үзэсгэлэн болно
2012-05-29

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй  “Монгол Японы хамтарсан сансрын технологийн форум-үзэсгэлэн”  өнөөдөр  “Blue Sky” төвд   болно.

 Сансрын технологийг сурталчлах, олон нийтэд танилцуулах зорилгоор зохион байгуулж буй энэхүү форумын үеэр Монгол болон Япон улсын холбогдох байгууллагын 15 судлаач эрдэмтэд илтгэл тавьж нийт 200 орчим оролцогч оролцон хэлэлцүүлгийг зохион байгуулах аж. Дээрх арга хэмжээний үеэр сансрын технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын арав гаруй, Японы долоон байгууллага өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилсан үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй танилцуулах юм байна.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин